хайх үгээ бичих

Гэмт хэрэг

ХЭНТИЙ: Сирийн иргэд хууль бусаар шонхор шувуу барьжээ

Түгээх

Өнгөрсөн  лхагва гаригт Хэнтий аймгийн цагдаагийн газраас “Хэнтий аймгийн Гал шар суманд Арабын Бүгд Найрамдах Сири улсын иргэд болох I, А, R нар зохих зөвшөөрөлгүй шонхор шувуу барьсан хэргийг илрүүлэн шалгаж байна” хэмээн мэдээлсэн билээ. Одоогоор хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа ба цагдаагийн газраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэх хариу өгсөн юм. Мөн аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Б.Дархантөрөөс энэ талаар тодруулахад “Одоогоор хариуцсан мэргэжилтэн нь алга байна. Идлэг шонхор хууль бусаар барьсан гадны иргэдийг илрүүлсэн нь үнэн. Гэвч одоогоор шалгагдаж байгаа хэрэг тул манайхаас тайлбар хийх боломжгүй байна” гэв.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *