хайх үгээ бичих

Нийгэм

Барилгын ослоор амиа алдсан хүүгийн эцэг эх МҮЭ-д хандлаа

Түгээх

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагууд барилгын ослоор нас барсан хүүгийн эцэг, эхийг хүлээн авч уулзжээ. “Хурд групп”-ын “Хүннү” хороололд ажиллаж байгаад ослын улмаас нас барсан 17 настай хүүгийн эцэг, эх МҮЭ-ийн холбоонд хандаж, МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбаттай уулзлаа. Хүүгийн эцэг, эх монгол улсын барилгын салбарын хариуцлагагүй байдал, ХАБЭА-н хангалтгүй байдлаас болж харамсалтайгаар амь насаа алдсан хүүгийнхээ төлөө гомдолтой байгаагаас гадна өөр олон залуучуудын амь нас, эрүүл мэнд хохирох эрсдэлтэй байгаа тул энэхүү хэрэг дахин давтагдахгүй байгаасай хэмээн хүсч МҮЭ-ийн холбоонд ханджээ.

Мөн хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх, цаашид энэ төрлийн ослыг бууруулахад анхаарч ажиллаасай хэмээн хүсч байгаагаа илэрхийлж, МҮЭ-ийн холбооны зүгээс хууль эрхзүйн болон бусад шаардлагатай асуудлаар туслан ажиллахаа илэрхийлэв. МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат уг хэргийн талаар мэргэжлийн хяналтын байгууллагад албан ёсны мэдээлэл авахаар хандсан гэдгээ танилцуулж “Та бүхний хохирлыг хуулийн хүрээнд барагдуулах, осол аваараас сэргийлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллах болно” гэсэн юм.

МҮЭ-ийн холбоо түүний гишүүн байгууллагууд төр засаг, ажил олгогч нартай хамтран ХАБЭА чиглэлээр тодорхой ажлууд хийж байгаа ч, бүх газарт хүрч ажиллах байдал хангалтгүй байгааг гарч буй осол аваар харуулж байна. Мөн зарим энэ мэт тохиолдолд ХАБЭА-г сахиж ажиллаагүй хариуцлагагүй ажил олгогч нар хүний амь насыг эрсдэлд оруулах нөхцөл байдлыг үүсгэж байгаад МҮЭ-ийн холбоо харамсаж байгаагаа илэрхийлэв.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *