хайх үгээ бичих

Эдийн засаг

“Ард Менежмент” ХХК Сингапурын компанитай хамртан хөрөнгийн сан байгууллаа

Түгээх

Сингапур улсад үүсгэн байгуулсан “Трасс Чэйн” Монгол Улсад хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулахаар шийдэж тус ажлын гүйцэтгэгчээр “Ард Санхүүгийн Нэгдэл”-ийн бүрэлдэхүүнд багтдаг үнэт цаасны “Ард Менежмент” компанийг сонгоод байна.

ҮЦК нь хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд “Трасс Чэйн” компанитай хийсэн гэрээний дагуу хаалттай хувийн хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулж, гаднаас хөрөнгө оруулалт татан төвлөрүүлж уг санг удирдах юм. Үүний үр дүнд талууд Монголын үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулалт хийж, ингэснээр Монголын үл хөдлөх хөрөнгийн салбарт нэг оролцогч нэмэгдэж, тус зах зээлийн өсөлт болон хөрвөх чадварт эерэг өөрчлөлт ирнэ гэж салбарын мэргэжилтнүүд онцлож байна. Гол нь тус сангаар дамжуулан харилцагчид үл хөдлөх хөрөнгийг хэсэгчилж эзэмших, түүнээсээ түрээсийн орлого олох боломжтой болох юм байна.
2016 он байгуулсан “Ард Менежмент” ҮЦК нь СЗХ-ноос хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан, 2018 онд “Крипто Үндэстэн” санг үүсгэн байгуулсан, мөн Үндэсний хувьчлалын санг үүсгэн байгуулах баримт бичгээ СЗХ-д өгсөн, Монголын хөрөнгийн зах зээлийн идэвхтэй оролцогч байгууллагын нэг юм.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *