хайх үгээ бичих

Гэмт хэрэг

Д.Гантулгыг шүүх хурал хойшиллоо

Түгээх

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал 10:00 цагт товлогдоод байсан. Гэвч хохирогч Ч.Наранзаяа эрүүл мэндийн шалтгааны улмаас  шүүх хуралд хүрэлцэн ирэх боломжгүй байгаа учраас долоо хоногоор хуралдааныг хойшлууллаа.

Шүүх хуралдаанд УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хохирогч Ч.Наранзаяагийн эгч Ч.Саранзаяа өмгөөлөгчийн хамт ирсэн байна. Тус хурлыг шүүгч Б.Ариунхишиг даргалж, Н.Амарсанаа, шүүгдэгч, хохирогчдын өмгөөлөгчөөр Г.Батбаяр, Н.Отгонбаяр, Б.Бат-Ерөөлт, Э.Хишигчулуун, хохирогчоор Ч.Наранзаяа, гэрчээр Ч.Саранзаяа нар оролцохоор төлөвлөгдөөд байсан юм. УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.1-т зааснаар буруутгаж буй юм.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *