хайх үгээ бичих

Эрэн сурвалжлах

Номтын 49-р зөрлөгийн төмөр замд ноцтой осол гарчээ

Түгээх

Өчигдөр буюу 9-р сарын 7-ны өдөр Номтын 49 дүгээр зөрлөгийн төмөр замд ноцтой осол гарчээ. Тодруулбал, Номт-Цагаан хад чиглэлийн 1016 км төмөр замд засварын ажил гүйцэтгэж байсан кран төмөр замыг дамнан унасан байна.

Ослын улмаас хүний амь нас эрсдээгүй бөгөөд дээрх чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг түр хаагаад байна. Холбогдох албанаас ослын нөхцөл шалтгааныг тогтоохоор ажиллаж эхэлсэн ба албан ёсны хариу хараахан гараагүй байна.

 

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *