хайх үгээ бичих

Эрэн сурвалжлах

Хүүхдээ хаясан эмэгтэйд нэг жилийн хорих ял оноолоо

Түгээх

Өнгөрсөн хоёрдугаар сарын 9-ний өдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хогийн саванд нярай хүүхдийг давхар өлгийгөөр өлгийдөн, гялгар уутанд хийж хаясан хэрэг гарч байсан билээ. Дээрх хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, хэрэг нь шүүхээр шийдвэрлэгджээ.

Тодруулбал, 1996 онд төрсөн А гэх казах бүсгүйд Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлджээ. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс А-г нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, түүнд оногдуулсан нэг жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Харин А эл шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалджээ.

Тэрээр сэтгэл санааны хямралтай байсан учраас ийм үйлдэл гаргасан. Цаашид хүүхдээ өөрөө авч асарна. Тиймээс хорихоос өөр төрлийн хөнгөн яг оноож өгөхийг хүссэн байх юм. Гэвч давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээс түүнд оноосон нэг жилийн хорих ялыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *