хайх үгээ бичих

Гэмт хэрэг

Д.Муратын хэргийг хэрэгсэхгүй болголоо

Түгээх

Өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд УИХ-ын гишүүн Д.Муратад холбогдох хэргийг  хэлэлцэж, түүний хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгалаа. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 11.6.1-д Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, 21.2.1-д Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн хэмээн заасан байдаг. Улмаар шүүхээс УИХ-ын гишүүн Д.Мурат, М.Елузаг нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон тэднийг цагаатгаж, хохирогч Д.Бахытгүлийн нэхэмжилсэн 6.539.876 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *