хайх үгээ бичих

Нийгэм

ӨМНӨГОВЬ: “Нүүдэлчин Монгол” наадамд соёлын өв, үндэсний спортын төрлөөр оролцоно

Түгээх

“Соёлын биет бус өвийн их наадам”,  “Үндэсний спортын VI их наадмыг хамтатган энэ сарын 11-15-нд Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборт “Нүүдэлчин Монгол” наадам зохион байгуулах гэж байна.

Тус наадам нь Соёлын өвийг хамгаалах тухай хууль, ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны Конвенци, салбар дундын хамтын ажиллагааны хүрээнд соёлын биет бус өв /СББӨ/-ийг хадгалж хамгаалах, дэмжин хөгжүүлэх, судалж сурталчлах үйл ажиллагааг өргөжүүлэх, таван ай савын хүрээнд СББӨ-ийн зүйлүүд, өвлөн уламжлагчдыг тодруулан алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, соёлын өвийн бүртгэл-мэдээллийн санг баяжуулах зорилготой юм.
“Нүүдэлчин Монгол” наадамд уламжлалт өв соёл, үндэсний спортын төрлүүдээр Өмнөговь аймаас “Өмнөговь отог” оролцох бөгөөд тус аймгийн хувьд ингэнд ботго авахуулах, монгол хөөмэйн уламжлалт урлаг, морин хуурын уламжлалт урлаг гэх мэт соёлын олон сайхан өв уламжлалыг өнөөг хэр хадгалж ирсэн түүхтэй юм.

Нүүдэлчин монгол-2018

Өмнөговь отог-Нүүдэлчин монгол 2018

Posted by Өмнөговь on Sunday, August 5, 2018

 

 

 

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *