хайх үгээ бичих

Гэмт хэрэг Онцлох мэдээ

Хохирогч Ч.Наранзаяа шүүх хуралд СЭТГЭЦИЙН ЭМЧ оролцуулах хүсэлт гаргалаа

Түгээх

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Хэлэлцүүлэгт Нийслэлийн прокурор Н.Амарсанаа, яллагдагч Д.Гантулга, түүний өмгөөлөгч Г.Батбаяр, хохирогчийн өмгөөлөгч Э.Хашчулуун нар оролцсон байна.

Улмаар Д.Гантулгыг шүүгдэгчээр татаж, түүнд холбогдох хэрэгт гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурлыг наймдугаар сарын 17-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хийхээр товложээ.

Хохирогч Ч.Наранзаяагийн хувьд Д.Гантулгын үйлдсэн гэх гэмт хэргийн улмаас сэтгэцэд нь өөрчлөлт орсон гэж гомдол гарган, улмаар шүүх хуралдаанд сэтгэл мэдрэлийн эмч оролцуулах, дахин хоёр өмгөөлөгч нэмэх, өөрийн төрсөн эгч Ч.Саранзаяагаа гэрчээр оролцуулах зэрэг хүсэлтэй байгаа ажээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллагдагч Д.Гантулгын хүсэлтийг шууд шийдвэрлэх боломжгүй нөхцөл үүсэж байх тул гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурлаар түүний хүсэлтийг шийдвэрлэх захирамж гарсан байна.

Өнгөрсөн долдугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Д.Гантулга гэм буруутай нь тогтоогдвол таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгүүлнэ хэмээн мэдээлсэн бөгөөд Ч.Наранзаяаг хүчирхийлсэн гэх хэрэгт буруутгагдаж буй Д.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Үүнд:

12.1 дүгээр зүйл. Хүчиндэх

1. Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *