хайх үгээ бичих

Эрэн сурвалжлах

“Жи тайм” сүлжээний толгойлогч М.Маратыг ИНТЕРПОЛООР эрэн сурвалжилж байна

Түгээх

“Жи тайм” сүлжээний толгойлогч Казахстан улсын иргэн М.Маратыг олон улсад эрэн сурвалжилж эхэлжээ. Тодруулбал, М.Маратыг өнгөрөгч 3-р сард батлан даалтад гаргаад байсан ба тэрбээр мөрдөн байцаалтад ирэлгүй сураггүй алга болсон тул ЦЕГ-аас хүсэлт гарган Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн байна.

Сэжигтэн Марат нь ядуурлыг бууруулах төсөл нэрээр  Монгол улсад үйл ажиллагаа явуулж хоёр жилийн хугацаанд 12 мянган иргэнд 22 тэрбум төгрөгийн хохирол учруулаад байгаа бөгөөд түүнийг өнгөрөгч хилээр оргон зайлах гэж байхад нь Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид саатуулсан байдаг.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *