хайх үгээ бичих

Улс төр

МАН нөхөн сонгуульд оролцохоор шийдвэрлэлээ

Түгээх

МАН-ын II Бага хурал өнөөдөр 200 гишүүн буюу 53.5 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хурлаар УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд оролцох эсэх, мөн нэр дэвшүүлэх журмыг хэлэлцэн баталсан юм.

Хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Монгол Ардын Нам УИХ-ын 42 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн нөхөн сонгуульд оролцоор шийдвэрлэлээ.

Хуулийн дагуу маргааш Сонгуулийн Ерөнхий Хороонд оролцох хүсэлтээ гаргах юм. Сонгуулийн Ерөнхий Хороо тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *