хайх үгээ бичих

Эрэн сурвалжлах

Монгол улсын иргэд Тайландад хулгайн хэргээр баривчлагджээ

Түгээх

Монгол улсын  иргэн И. Ганболд /31 настай/, О. Баярсайхан / 39 настай/, Ц.Оюунболд /34 настай / нарыг хулгайн гэмт хэрэгт холбогдуулан тус улсын цагдаагийн газраас баривчилжээ. Тодруулбал, дээрх иргэд нь нийт 300 мянган баттай тэнцэх хэмжээний бэлэн мөнгө, ам.доллар, евро, мөн Тайландын батт, Австрали доллар, Солонгосын Вон болон гар утас, бусад эд зүйлс хулгайлсан нь тогтоогдсон тул Бангкокын дамжин өнгөрөх Чи Лом өртөөнөөс Монгол руу  буцах гэж байхад нь баривчилсан байна.

Тайландын Цагдаагийн газрын дэд комиссар Сурачет Хакпалын хэлж буйгаар, өнгөрсөн долдугаар сарын 18-нд Тайландад Монгол Улсын таван иргэн жуулчны шугамаар орж ирсэн бөгөөд хоёр нь  IPhone X загварын гар утас худалдаж аван долдугаар сарын 26-нд нутаг буцсан боловч Бангкокын дамжин өнгөрөх өртөөнд солонгосын жуулчин 50 мянган вон, дөрвөн кредит карт бүхий түрийвчээ алдсан гэх гомдлын дагуу цагдаагийнхан хэрэгтнийг хайж эхэлжээ. Хяналтын камераар шүүхэд түрийвчийг хулгайлсан хүн Монгол Улсын иргэн И.Ганболд байсныг илрүүлжээ. Мөрдөн байцаалтын явцад  нутаг буцсан Монгол Улсын хоёр иргэн нь Солонгос иргэний кредит картаар таван ширхэг IPhone Х гар утас худалдаж аваад буцсан гэдгийг мэдүүлжээ. Тус улсын хуулиар хууль бусаар хүний кредит карт ашигласан хэрэгт таван жилийн ял оноох, 100.000 баттын торгууль ногдуулдаг байна.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *