хайх үгээ бичих

Нийгэм

ЗДТГ-ын даргыг хутгалсан этгээд өөрийгөө тагнуулд ажилладаг хэмээн мэдүүлжээ

Түгээх

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргыг хутгалсан гэх хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Хэрэгт тус дүүргийн харьяат, 1954 онд төрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, эрэгтэй И-г холбогдуулан шалгаж байгаа бөгөөд уг этгээд дүүргийн ЗДТГ-ын нарийн бичиг эмэгтэйн өрөөнд орж ирээд маргаан дэгдээж, биед нь халджээ. Улмаар энэ асуудлыг намжаах гэсэн ЗДТГ-ын дарга А-тай маргалдаж, хэвлийд нь хутгалж гэмтээснээ хүлээн зөвшөөрсөн байдаг.

Мөн мөрдөн байцаалтын үед сэжигтэн И нь “Миний хүргэн дүү дүүргийн Хот тохижилтын газар ажилладаг. Би тагнуулч хүн учир биеэ хамгаалахаар хутга авч явдаг” хэмээн мэдүүлжээ. Харин дээрх мэдээллийг ар гэрийнхний зүгээс үгүйсгэж байгаа ба сэжигтэн И нь “Шезопрени” өвчний учир Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмчийн хяналтад байдаг, уг өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалттай этгээд ажээ.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *