хайх үгээ бичих

Нийгэм

Монгол улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргалаа

Түгээх

Өнгөрөгч 7-р сарын 26-ны өдөр БНХАУ-ын Бээжин хот Чаоян дүүрэгт гарсан дэлбэрэлттэй холбогдуулан Монгол улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргасан байна.

Бээжин хотын Чаоян дүүргийн Тяньзө гудамжинд байрлах АНУ-аас БНХАУ-д суугаа Элсин сайдын яамны зүүн урд талд болсон дэлбэрэлтийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа ба аюулгүй ажиллагаа алдагдсанаас үүдсэн осол болохыг тогтоогоод байна хэмээн тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Түүнчлэн Бээжин хотын цагдаагийн газраас дэлбэрэлтийн улмаас хүний амь нас эрсдээгүй гэдгийг мэдэгдээд байгаа аж. Үүнтэй холбогдуулан БНХАУ-д зорчиж буй Монгол Улсын иргэд дэлбэрэлт болсон бүс нутагт анхаарал болгоомжтой зорчихыг Монгол улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас санууллаа.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *