хайх үгээ бичих

Эрэн сурвалжлах

Г.Доржзодов: М.Энхболд нар хууль бус аргаар гүйцэтгэх ажиллагаа явуулсаар ирлээ

Түгээх

УИХ-ын сонгуулийн үеэр МАН-ын удирдлагуудын яриа буюу 60 тэрбум төгрөгийн бичлэгийг олон нийтэд ил болгосон Г.Доржзодов өчигдөр буюу 8-р сарын 1-ний өдөр МАН-ын Ёсзүйн хороонд хоёр асуудлаар гомдол гаргажээ. Тэрбээр, Д.Хаянхярваатай байгуулсан хамтран ажиллах гэрээний үүргийг гүйцэт биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзаж байгааг дурдсан байна.

Түүнчлэн ” М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нар нь эрх мэдлээ ашиглан 60 тэрбумын бичлэгийн нотлох баримтуудыг устгуулахын тулд удаа дараа хууль сахиулах байгууллагуудын ажилтнуудаар баривчлуулах, шинжээчийн дүгнэлтийг хуурамчаар үйлдүүлэх, орон байранд нэгжлэг хийх, эд зүйлс хураан авч шинжилгээнд хамруулах нэрээр дотор нь агуулагдаж байсан нотлох баримтуудыг эрж хайх, эд зүйлсийг эвдэж гэмтээх, хууль бус аргаар гүйцэтгэх ажиллагаа явуулж мөрдөж мөшгих, хүч хэрэглэх бүлэглэн дээрэмдэх, амь насанд заналхийлэн айлган сүрдүүлэх зэрэг маш олон ноцтой гэмт үйлдлийг удаа дараа хийсээр ирлээ. Иймд нэр дурдагдсан М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын ёс зүйн асуудлыг шүүн хэлэлцэж, тэдний гэмт үйлдлийг таслан зогсоож, МАН-ын нэр хүндийг удаан хугацаанд сэвтэж унахаас сэргийлж арга хэмжээ авна уу” хэмээжээ.

Түүний энэхүү гомдолтой холбоотойгоор МАН-ын удирдах зөвлөл өчигдөр үдээс хойш хуралдсан бөгөөд одоогоор уг асуудалд албан ёсны хариу өгөөгүй байна.

 

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *