хайх үгээ бичих

Эрэн сурвалжлах

ОБЕГ: Тул голоос олдсон цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ

Түгээх

Нийслэлийн онцгой байдлын газар иргэнээс ирсэн мэдээллийн дагуу ажиллаж, Туул голоос 20-30 насны эмэгтэй хүний цогцос олж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн есдүгээр хороо, Нисэхийн автобусны эцсийн буудлын хойд талд Туул голын усанд хүн живсэн байна гэсэн дуудлагыг долдугаар сарын 31-ний өдрийн 18:29 цагт хүлээн авчээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 13 км зам туулан 19:08 цагт очиж 15 минут ажиллаж, хаяг, нэр нь тодорхойгүй, 20-30 орчим настай, эмэгтэй хүний цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Түүнчлэн, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багийн “Найрамдал-Уул” гэдэг газар тус сумын иргэн 10 настай, эрэгтэй Ж, 13 настай, эмэгтэй А нар Ховд голын усанд живсэн тухай дуудлагыг зургадугаар сарын 24-ний өдрийн 21:51 цагт хүлээн авч, эрэн хайх ажиллагааг зургадугаар сарын 25-наас долдугаар сарын 9-ний өдрүүд, долдугаар сарын 21-нээс 23-ны өдрүүдэд тус тус зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоожээ. Улмаар ар гэрийнхний зүгээс эрэн хайх ажиллагааг эхлүүлэх хүсэлтийг дахин гаргаж өчигдөр буюу 8-р сарын 1-ний өдрөөс эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж, гурван удаагийн гүний шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул эрлийн ажиллагааг дахин зогсоосон байна.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *