хайх үгээ бичих

Гэмт хэрэг

Д.Мурат нарыг шүүх хурал ХААЛТТАЙ явагдана

Түгээх

Өчигдөр буюу 7-р сарын 26-ны өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Д.Мурат, М.Елуза нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийсэн юм. Уг хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Мурат оролцоогүй бөгөөдтүүний өмгөөлөгч Баян-Өлгий аймгаас онлайнаар оролцсон байна.

Уг хуралдаанаас яллагдагч Д.Мурат нарт холбогдох хэргийн шүүх хурлыг ирэх 8-р сарын 8-ны өдрийн 09:0? цагт хаалттай явуулахаар болжээ. 

УИХ-ын гишүүн Д.Муратад Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэсэн заалтаар хэрэг үүсгэсэн байна. Хуульд зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн заалтаар яллах дүгнэлт үйлдсэн байна.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *