хайх үгээ бичих

Эрэн сурвалжлах

ПРОКУРОР: Цэргийн албанаас зугтсан этгээдүүдэд шийтгэл оногдууллаа

Түгээх

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шалгалт явуулж цэргийн үүрэгт албанаас зайлсхийсэн этгээдүүдэд шийтгэл оногдуулжээ.

Тодруулбал, 5-р сарын 5-ны өдөр  явагдсан цэрэг татлагын арга хэмжээнд хамрагдаагүй буюу зарлан дуудах мэдэгдэл авсан боловч тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр, товлосон газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй 9 этгээдэд холбогдох шалгалтыг явуулж, “Цэргийн албаны тухай хууль зөрчих” зөрчил үйлдсэн гэж үзжээ. Улмаар Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлд зааснаар нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. Өөрөөр хэлбэл, цэргийн албанаас зугтахыг завдсан этгээдүүдийг нийт 1.350.000 төгрөгийн торгох шийтгэлийг оногдуулсан байна.

“Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” үндсэн үүргээ умартаж “Цэргийн албаны тухай хууль зөрчих” зөрчил гаргасан дээрх иргэд нь 22-оос 23 насны хүмүүс байх бөгөөд цэрэг татлагын байранд ирээгүй шалтгаанаа “өөр орон нутагт байсан, ажлаар явсан, тогтоосон хугацаанд ирж амжаагүй гэх зэргээр тайлбарласныг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх үндэслэлгүй

гэж үзэж шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг прокурор хянаж, хэвээр үлдээсэн байна Хан-Уул дүүргийн прокурорын газраас мэдээллээ.

Б.ЦОГ

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *