хайх үгээ бичих

Гэмт хэрэг

ТЕГ: Залуус шашны үзэлд автах нь ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД заналхийлдэг

Түгээх
Үндэсний аюулгүй байдлын талаар өнөөдрийн бодит амьдралд байгаа тулгамдсан асуудал, нөхцөл байдалтай уялдуулан ургуулан авч үзэх нь эрсдлийг эрт илрүүлэх, аюул, заналыг холуур тойруулах боломжийг олгоно.
Энэ өгүүллийг бичихдээ өөрийн орны хэмжээнд дээрх чиглэлд анхаарал хандуулах шаардлагтай асуудлыг бусад улсын практикт бодитой хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай холбон авч үзэж, зарим эрсдэл бидний өмнө тулгараад удаж байгаа талаар асуудал дэвшүүлэх зорилго тавьсан болно.
Одоогийн нийгэмд насны байдлаар залуучуудын эзлэх хувь асар түргэн өсөж төв суурин газруудад төвлөрсөн их, дээд сургуулиудад суралцагсад тухайн газрууддаа залуусын орчинг үүсгэж байна. ОХУ-ын 146 сая хүн амын 68.3 хувь нь газар нутгийн 21 хувийг эзэлсэн европын хэсэгт амьдарч буй иргэд байгаа бөгөөд 15-19 насны иргэд 25 хувь, 20-24 насны иргэд 37 хувь, 25-29 насны 37 хувийг тус тус эзэлж байна.

Энэ байдал нь хэт даварсан болон хэт туйлширсан үзэлт байгууллагуудын анхаарлын төвд өртөж эдгээр байгууллагуудын үйл ажиллагааны хүрээ нь их, дээд сургуулиуд дээр тогтож байна. Их, дээд сургуулийн оюутан залуусыг “элсүүлэх” оролдлогыг “исламын улс”, янз бүрийн шинэ үндсэрхэг үзэлтэй байгууллага болон квази-шашны байгууллагын зүгээс улам бүр идэвхтэй хэрэгжүүлж байгаа нь илэрхий болжээ. Гэвч энэ үзэгдлийн хурцадмал, тухайлбал террорист болон хэт даварсан байгууллагын төлөөний этгээдүүдийн элсүүлэх тогтолцооны аюултай үр дагаврын талаар нийгэм, ялангуяа их, дээд сургуулийн захиргаа, багшлах бүрэлдэхүүн, сэтгэл зүйн албаны зүгээс төдийлэн анхаарч ойлгохгүй, болгоомжлохгүй байгаа нь ноцтой байдлыг өөгшүүлж байна гэж дүгнэж болохоор байна.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *