хайх үгээ бичих

Эрэн сурвалжлах

SOS: Машины дугуй буудсаны улмаас осол гарч хоёр хүүхэд энджээ

Түгээх

Өнөөдөр Төв аймгийн Баян сумын нутаг Мааньт чиглэлийн замд ноцтой осол гарчээ. Тодруулбал, Тоёота Приус маркийн автомашин хурд хэтрүүлж бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоны улмаас осолдож, хоёр хүүхдийн амь нас эрсэджээ.

Нас барсан хүүхдүүдээс гадна тус автомашинд зорчиж явсан хоёр том хүн, хоёр хүүхэд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авах яаралтай тусламжийн тасагт хүргэгдэн эмчлүүлж байна. Тухайн ослыг харсан гэрчийн хэлснээр “Машины дугуй нь буудсаны улмаас замаас гарч агаар дээр хэд хэдэн удаа эргэлдэн газар унасан” гэжээ.

Иймд, иргэд та бүхэн холын замд гарахдаа тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж хурдаа тохируулж явахыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *