хайх үгээ бичих

Гэмт хэрэг

Г.Сарангэрэл нарыг ШҮҮХ ХУРАЛ товлогдлоо

Түгээх

Хилээр хар тамхи оруулж ирээд үйлдэл дээрээ баригдсан Г.Сарангэрэл нарын шүүх хурал 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон байна.

Г.Сарангэрэлийг Дорноговь аймгийн Хамрын хийд Энергийн төв орчимд гурван хүний хамт мансуурсан байдалтай байхад нь Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлстийн албан хаагчид өнгөрсөн дөрөвдүгээр сард саатуулсан байдаг. Тэрээр дөрөвдүгээр сарын дундуур БНХАУ-руу гарч, Замын-Үүд боомтоор эргэж орж ирээд байсан юм. Тухайн үед Г.Сарангэрэл нь цагдаа нарт шалгуулахаас зайлсхийж, эсэргүүцэл үзүүлэн, биедээ үзлэг хийлгээгүй  гэх ба цагдаагийн албан хаагчид мэргэжлийн эмч нартай хамтран үзлэг хийхэд бэлэг эрхтэндээ 10 грамм ICE буюу мөс нуусныг тогтоосон байдаг.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *