хайх үгээ бичих

Гэмт хэрэг

ХЭНТИЙ: Бензин цацаж хоёр хүн шатаасан хэрэг гарчээ

Түгээх

Энэ сарын 13-нд Хэнтий аймгийн баяр наадам болж байх үед нэгэн ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, эгч дүүсийн хүүхдүүд болох 34, 37 настай иргэд рүү үл таних этгээд савтай бензин цацаж шатаасан байна.

Одоогоор хохирогчид ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлж буй бөгөөд нэг нь 60 хувь, нөгөөх нь 20 хувийн түлэгдэлтэй байгаа аж. Тухайн үед ах руу нь бензин цацаад гал асаахад дүү нь ахыгаа хамгаалах гэж дээрээс нь дарж унасан байна. Ахынхаа дээрээс дарж унасан дүү нь 60 хувийн түлэгдэлтэйгээр хэвтэн эмчлүүлж байна. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, хохирогч болон сэжигтэн нар нэг нутгийн улс бөгөөд хамтдаа архидан согтуурч улмаар үл ойлголцол үүссэнээс болж дээрх хэрэг гарсан байна.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *