хайх үгээ бичих

Эрэн сурвалжлах

SOS: АНУ-д сураггүй алга болсон Монгол иргэнийг хайж байна

Түгээх

Энэ сарын 2-ны өдөр АНУ-ын Сиэтл хотод амьдардаг монгол иргэн сураггүй алга болсон, хайж байна гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаж эхлээд байна.

Тус мэдээлэлд “Батболдын Баттулга /Тука/ нь 23 настай. Сиэтл хотын “Edmond Community” коллежид 2017 онд суралцахаар ирсэн. Энэ улиралд сургуульдаа сураагүй. АНУ-д гэр бүл, найз нөхөд нь байхгүй. Хамгийн сүүлд энэ сарын 2-нд гэрээсээ гараад одоо болтол сураггүй байна.

Тэрээр 23 настай ч 16-18 насны хүүхэд шиг харагддаг. Тэр компьютер тоглоом байнга тоглодог, хаа нэг газар өрөө түрээслэн тоглож магадгүй. Түүний утас холбогдохгүй байгаа. Монголд амьдарч буй ээж нь сэтгэл санааны маш хүнд дарамттай байгаа тул энэ залууг олоход тус болно уу” хэмээн бичжээ.

АНУ-д сураггүй алга болсон хүмүүсийн талаарх мэдээлэл, зургийг http://canyouid.me байршуулдаг ч одоогоор түүний тухай мэдээлэл тавигдаагүй байна. Бид энэ талаар Гадаад харилцааны яамнаас лавлахад “Монгол Улсын 23 настай иргэн алга болсон гэдгийг мэдэж байна. Бид АНУ-ын цагдаа, Консулын газарт мэдэгдэж, эрлийн ажиллагааг явуулж байна” гэсэн хариулт өгөв. Залууг олохын тулд өдрийн 500 ам.доллараар ажилладаг хувийн мөрдөгч хөлсөлж, хандивын данс нээсэн байна. АНУ-д амьдран суудаг элэг нэгт Монголчууд эхнээсээ хандив өгч эхэлжээ.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *