хайх үгээ бичих

Нийгэм

SOS: Хандивын дансыг өөрчилж хувьдаа завших үйлдэл гаргажээ

Түгээх

Энэ сарын 14-ны өдөр аялалаар явж байсан гэр бүлийн гишүүд бусдын санамсар болгоомжгүйгээс үүдэн халуун аарцанд түлэгдэж гэмтсэн харамсалтай хэрэг гарчээ.

Ослын улмаас 7 настай охин ээжийн хамт түлэгдэж Гэмтэл согогын үндэсний төвд хүргэгдэн ирсэн байна.

Одоогийн байдлаар Монгол улсын иргэн 7 настай М.Ирмүүнзаяа гэх охин их хэмжээний арьс түлэгдсэн гэмтэл авсан бөгөөд охиныг энэ сарын 20-ны өдөр буюу баасан гаригт яаралтай хагалгаанд оруулах шаардлагатай байгаа аж. Тиймээс түүний ар гэрийнхэн охины амь насыг аврахын тулд ахан дүүс монголчуудаасаа тусламж хүсэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд олон нийтийн сүлжээнд хандивын аян өрнүүлж эхэлсэн байна. 

Харин энэхүү хандивын аяныг зарим этгээдүүд ашиглан хуурамч дансаар иргэдээс мөнгө авах тохиолдол гарах болжээ.

Иймд, хандивын аянд нэгдэх гэж буй иргэн та М.Ирмүүнзаяагын ээж Мишээлийн албан ёсны данс болох  Хаан банкны 5753518156 тоот дансанд сэтгэлийн хандиваа өргөхийг уриалж байна.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *