хайх үгээ бичих

Нийгэм

СЭЛЭНГЭ АЙМАГ: Үер буусны улмаар цахилгааны хязгаарлалт хийлээ

Түгээх

Сэлэнгэ аймагт орсон борооны улмаас цахилгааны тулгуур шонгууд хазайж тус аймагт цахилгааны хязгаарлалт хийгээд байна. Үерийн усны дээд хэмжээ 89 см-т хүрсэн гэдгийг Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээлжээ. Үүний улмаас Сүхбаатар сумын дөрөвдүгээр цэцэрлэгийн бүх анги танхим үерт автсан байна.

Үертэй холбоотойгоор аймгийн Онцгой комисс яаралтай хуралдаж, зарим арга хэмжээ авсан аж. Тухайлбал, элс шороогоор дүүрсэн цэвэрлэх байгууламжыг цэвэрлэсний дараа дуудлага өгсөн айл өрхүүдийн бохир, цэвэр усны шугамыг засаж байна. Түүнчлэн үерийн гамшгийн улмаас үүссэн нөхцөл байдал дээр 200 хүнийг цалинжуулж ажиллуулахаар аймгийн төсвөөс шийджээ. Иймд иргэдийг сайн дураараа шороо, чулууг зайлуулах ажилд туслахыг уриалаад байгаа аж.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *