SOS: Налайхын замд осол гарч 2 иргэн хүнд бэртжээ
Түгээх

Нийслэлийн Налайх дүүргийн зургадугаар хороо, “Шижирийн даваа” /даваанаас баруун зүгт 20 км-т/-нд зорчиж явсан машин жалга руу унасан осол гарчээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн харъяат, иргэн Б-ын эзэмшлийн “Тоёота хонтар” загварын бага оврын ачааны автомашин жалга руу унасан байна.
Энэ тухай дуудлагыг өчигдөр орой 17:22 цагт онцгой байдлынхан хүлээн авч, ослын газарт очин иргэн 60 настай П, Б нар автомашинаас шидэгдсэн байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, дүүргийн Яаралтай түргэн тусламжийн төвийн эмчид хүлээлгэн өгчээ.
Иймд, автомашины жолооч нар хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тааруулж, анхаарал болгоомжтой зорчихыг санууллаа.