хайх үгээ бичих

Онцлох мэдээ Эрэн сурвалжлах

Хяналтын камерын бичлэг задруулсан этгээдийг тогтоохоор ажиллаж эхэлсэн гэв

Түгээх

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярыг Оюутолгойн гэрээний асуудалтай холбогдуулан АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, улмаар өнгөрөгч 4-р сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс цагдан хорих шийдвэр гаргасан билээ.

Дээрх шийдвэрийн дагуу түүнийг ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид хорьж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан бөгөөд 5-р сарын 23-ны өдөр С.Баярыг эрүүл мэндийн шалтгааны улмаас Улсын хоёрдугаар төв эмнэлэгт шилжүүлээд байсан юм.

Өнөөдрийн байдлаар түүний биеийн байдал тогтворжсон хэдий ч үргэлжлүүлэн эмчлүүлж байгаа гэх мэдээллийг албан бус эх сурвалж өгч байгаа юм. 

Харин өчигдөр буюу 7-р сарын 17-ны өдөр, С.Баярын байцаалт өгөхөөр ирж буй бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулсан бөгөөд уг бичлэгт Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал болон С.Баяр нарын дүрс буужээ. Дээрх бичлэг нь АТГ-ын дотоод хяналтын камерын 2017 оны 5-р сарын 02-ны өдрийн бичлэг гэх ба дээрх бичлэгийг задруулсан, эвлүүлсэн этгээдүүдийг олж тогтоохоор ажиллаж эхэлсэн тухай эх сурвалж мэдээлж байна. Энэхүү дүрс бичлэг нь Монгол улсын  Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэрэгжүүлэх тусгай байгууллагын мөрдөн шалгах ажиллагааны баримт бөгөөд энэхүү мэдээллийг задруулах нь хууль бус үйлдэл ажээ.

Б.ЦОГ

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *