хайх үгээ бичих

Нийгэм

Үерийн усанд автаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ

Түгээх

Өчигдөр орсон аадар борооны улмаас зарим газруудад нөхцөл байдал хүндрээд байна. Тодруулбал, Баянзүрх, Налайх дүүрэг орчимд айл өрхүүд усанд автсан тухай мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас өглөө. Мөн автозамуудад ус зайлуулах хоолой байхгүйгээс үүдэж замын боржуур давсан үерийн усыг жижиг оврын автомашинууд туулахад бэрхшээл тулгарч буй юм байна.

Түүнчлэн өнөөдөр Нийслэлийн Баянзүрх дүүрэгт 60 гаруй насны эрэгтэй хүн үерийн усанд автаж амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ. Энэхүү дуудлагын дагуу Нийслэлийн онцгой байдлын газрын алба хаагчид шуурхай ажиллаж цогцосыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. 

Энэ сарын 20-ныг хүртэл бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул үерийн аманд буусан айлуудыг холдон нүүхийг холбогдох байгууллагууд сануулсаар байна.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *