хайх үгээ бичих

Эрэн сурвалжлах

ОБЕГ: Сураггүй болсон 3 иргэнийг хайж байна

Түгээх

Онцгой байдлын алба хаагчид сураггүй болсон гурван иргэнийг эрэн хайж байна. Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Билгэх багийн “Гашуун ус” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 40 км-т/ иргэн 11 настай, эрэгтэй Г өчигдөр өдрийн 21:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон байна.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хутаг багийн “Гуртын гүүр” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 7 км-т/ Сэлэнгэ голын усанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харъяат иргэн 25 настай, эрэгтэй Б осолджээ. Дуудлага мэдээлэл онцгой байдлын албанд энэ сарын 11-нд ирсэн бөгөөд түүнээс хойш зургаа хоног хайсан ч одоогоор олоогүй байгаа аж.

Мөн Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн “Их гутай” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 30 км-т/ Хэрлэн голын усанд нийслэлийн Багануур дүүргийн харъяат, 57 настай, эрэгтэй Ж энэ сарын 13-ны өдрийн 11:00 цагийн орчим согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ живсэн байж болзошгүй тухай дуудлага иржээ. Дуудлагын дагуу эрэн хайх ажиллагаа үргэлжилж буй ч одоог хүртэл олдоогүй байна.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *