хайх үгээ бичих

Нийгэм

БАЯН-ӨЛГИЙ: Өлгий суманд дахин үер буужээ

Түгээх

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвд долдугаар сарын 15-ны өдрийн 15:00-15:30 цагийн  хооронд усархаг бороо орж, уруйн үер буужээ. Үерийн улмаас тус сумын 2, 3, 4, 12, 13 дугаар багт 275 айл өрхийн гэр, хашаа усанд автсан талаар өмнө бид мэдээлсэн билээ.

Өчигдөр Өлгий суманд орон нутгийн цагаар 16:30 цагийн орчимд дээрх багуудын нутаг дэвсгэрт уулнаас дахин үер бууж нэлээд хэдэн айл өрхүүд усанд автсан байна. Одоогоор үерийн гамшгийн талаарх тодорхой болоогүй эрэн хайх, аврах ажиллагаа явагдаж байгаа гэдгийг сумын удирдлагууд хэллээ. Аврах ажиллагаанд Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдангаар ахлуулсан 35 алба хаагч, Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн хоёр алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 65 алба хаагч, Цахилгаан шугам сүлжээний газрын гурван хүн, Нийтийн аж ахуйн үйлчилгээний “СУАТ” ХХК-ийн таван хүн, “ЖОЛ” ХХК-ийн найман хүн, орон нутгийн 24 иргэн, нийт 146 хүн ажиллаж байгаа аж

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *