хайх үгээ бичих

Эрэн сурвалжлах

SOS: Сантехникч ууранд түлэгдэж амиа алджээ

Түгээх

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хороонд мах, хиам утах зориулалттай халуун уурын төмөр хоолойноос хий авч байх явцад крант мултарч хиамны үйлдвэрийн ээлжийн сантехникч амиа алджээ.

Тодруулбал тус дүүргийн харьяат иргэн 45 настай эрэгтэй Т халуун ууранд түлэгдэж нас барсан тухай дуудлага өчигдөр өдрийн 10:19 цагт хүлээн авчээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн таван алба хаагч, нэг автомашинтай ажиллаж иргэн Т /45 настай, эрэгтэй/-ийн цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *