хайх үгээ бичих

Онцлох мэдээ Эрэн сурвалжлах

Шинэ аварга Н.Батсуурийн аав ЦАГДАА зодож ял шийтгүүлж байжээ

Түгээх

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадам ёслол төгөлдөр сайхан болж өндөрлөлөө.

Энэ жилийн наадмын түрүү бөхөөр Увс аймгийн Ховд сумын харьяат “Увс нуур” бөхийн дэвжээ, “ТЭЦ- 3”, “Химон” констракшн” ХХК-ийн бөх улсын арслан Н.Батсуурь ес даван түрүүлж аварга цолтон болсон билээ. Ингэснээр Монгол Улсаас төрж буй 23 дахь, Увс аймгаас төрж буй дөрөв дэх аварга болж буй юм.

Харин олон нийтийн дунд аварга Н.Батсуурийг “аавтайгаа нийлэн хүн зодсон” гэх мэдээлэл олон нийтийн дунд хүчтэй тархаад байсан бөгөөд дээрх мэдээллийг Н.Батсуурь болон түүний ойр дотныхон нь үгүйсгэж байсан юм.

Хэрэг явдлыг сийрүүлбэл, одоогоос зургаан жилийн өмнө буюу 2012 онд Н.Батсуурийн аав Г.Намсрайжавыг ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн биед гэмтэл учруулсан гэх хэргээр шүүж гурван сарын хорих ял шийтгэж байжээ. Хэрэг гарах үед Н.Батсуурь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж улмаар шаардлага тавьсан замын цагдааг түүний аав Г.Намсрайжав зодож гэмтэл учруулжээ. Улмаар түүнийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230,2 дахь  хэсгийг үндэслэн гэм буруутай хэмээн үзэж шүүхээс хорих ял оноож байсан юм.

Яллагдагч Г.Намсрайжав нь 2004 онд монгол улсын харцага цол хүртэж байсан бөгөөд түүний аав Ж.Гэлэг улсын начин цолтой нэгэн байжээ. Улмаар түүний хүү болох Н.Батсуурь нь өнөө жил улсын аварга цол хүртсэн хэдий ч дээрх хэрэгтэй холбоотойгоор олон нийтийн дунд  ихээхэн нэр муутай байгаа билээ.

Б.ЦОГ

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *