хайх үгээ бичих

Гэмт хэрэг Онцлох мэдээ

ТӨВ АЙМАГ: “Эко Алтан Заамар” компани бохироо Туул гол руу цутгаж байна

Түгээх

Төв аймгийн Заамар суманд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Эко Алтан Заамар” ХХК-ийн үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагаас зогсоох шийдвэр гаргаад байсан ч өнөөдрийг хүртэл тус компани хууль зөрчин үйл ажиллагаагаа явуулсаар байна. 

Тодруулбал, өнгөрөгч онд дээрх компанийн үйл ажиллагаанд Байгаль орчны яам, аймгийн мэргэжлийн хяналтын газрын ажлын хэсэг шалгалт явуулж, байгаль орчны нарийвчилсан үнэлгээгүй, өмнө нь ашигласан газартаа нөхөн сэргээлт хийгээгүй зэрэг хэд хэдэн зөрчил илрүүлж зөрчлийг арилгах хүртэл үйл ажиллагаа явуулахгүй байх шийдвэр гаргасан юм. Улмаар компанийн тоног төхөөрөмж, машин техникийг улсын байцаагч лацдаад байсан ч өнгөрөгч баяр наадмын өдрүүдэд уг лацыг зөвшөөрөлгүй эвдэж хөрс хуулалт хийн Туул гол руу шламаа цутгажээ.

“Эко Алтан Заамар”  компани нь Төв аймагт 2014 оноос хойш алт олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд тус компанийн мэдэлд 7500 гаруй га газарт олборлолт явуулах эрхтэй аж.

Б.ЦОГ

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *