хайх үгээ бичих

Нийгэм

Дөрвөн настай хүүхэд усанд живж осолджээ

Түгээх

Энэ сарын 14-ний өдрийн 15.00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Сонсголонгийн гүүр орчим, Туул голоос дөрвөн настай хүүхдийн цогцос усанд живсэн байдалтай олджээ.

Хүүхэд урсаж буйг харсан иргэн Цагдаагийн байгууллагад дуудлага өгснөөр тухайн өдрийн 18.00 цагийн орчимд ар, гэрийнхнийг олж тогтоосон байна. Ойрын өдрүүдэд үргэлжилсэн бороо орж, Туул гол үерлэсэн тул иргэд, олон нийт амралт зугаалгаар явахдаа анхаарал, болгоомжоо дээшлүүлж, бага насы хүүхэддээ тавих анхаарал халамжаа нэмэгдүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *