хайх үгээ бичих

Улс төр

Л.Оюун-Эрдэнэ: АТГ-ын дарга Х.Энхжаргал авлигын хэргийг нуун дарагдуулж байна

Түгээх

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбум”-ын асуудлаар Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалаас тайлбар авахаар албан бичиг хүргүүлээд байсан бол өнөөдөр, Засгийн газрын ээлжит бус чуулган зарлаж дээрх хэргийн талаар нээлттэй сонсгол зохион байгуулахыг шаардах бичгийг УИХ-ын даргад өгөхөөр болжээ.

Тэрбээр “Хуулийн дагуу АТГ нь жилд нэг удаа  авлигийн гэмт хэргийн шалгалт явцын талаар УИХ-д мэдээлэл өгч байх үүрэгтэй. Харин өнгөрсөн хугацаанд 60 тэрбумын хэрэг, Чингис, Самурай бондын хэрэг, Хадгаламж банкны хэрэг зэрэг мартагдсан хэргүүдийг хэрхэн шийдвэрлэснээ мэдээлээгүй. Тиймээс АТГ-н дарга Х.Энхжаргалыг авлигын хэргийг нуун дарагдуулсан гэж үзэж байгаа. Түүнчлэн 60 тэрбум төгрөгийн авлигын хэргийн  талаар мэдээлэл цуглуулах утас ажиллуулж, нийт 11 тохиолдол бүртгэж авсан. Энэ мэдээллийг прокурорын газарт хүргүүлж шалгуулах бөгөөд Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газруудад мэдээлэл хүргүүлээд байна” гэлээ.

Б.ЦОГ

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *