хайх үгээ бичих

Нийгэм

ЗЦА: Алба хаагчдад цол гардууллаа

Түгээх

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын болон Цагдаагийн байгууллагын 97 жилийн ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан алба хаагчдад өнөөдөр Төрийн дээд одон медаль, Цагдаагийн цол гардууллаа.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахин хамгаалах, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх эрхэм үүрэг, өргөсөн тангарагаа нэр төртэй биелүүлсэн алба хаагчдынхаа гавьяа зүтгэлийг үнэлж Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 4 алба хаагчийг “Цэргийн хүндэт медаль”-аар, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Хүндэт Жуух” бичгээр 1 алба хаагч, “Цагдаагийн алдар” тэмдэгээр 1 алба хаагчийг тус тус шагналаа.

Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар “Цагдаагийн гавьяа” тэмдгээр тус албаны 4, “Хүндэт жуух” бичгээр 14, цагдаагийн “Хурандаа” цолоор 1, “Дэд хурандаа” цолоор 1, “Хошууч” цолоор 15, “Ахлах дэслэгч” цолоор 1, “Дэслэгч” цолоор 11 алба хаагчид шагнагдан цол, мөрдөсөө гардан авлаа.

Хүн ардынхаа амар амгалан, аюулгүй байдлын төлөө онцгой үүрэг гүйцэтгэдэг та бүхэндээ халуун баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *