хайх үгээ бичих

Гэмт хэрэг Онцлох мэдээ

ПРОКУРОР: Д.Мурат, Д.Гантулга нарыг ЯЛЛАХ дүгнэлт үйлдлээ

Түгээх

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Д.Мурат, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга нарт холбогдох эрүүгийн хэргийг хянаж дуусаад яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, Б.Бахытгүл гэх эмэгтэйг зодсон хэргээр шалгагдаж буй УИХ-ын гишүүн Д.Муратад Эрүүгийн хуулийн 11.6.1дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

Тус заалтад, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ хэмээжээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг, Ч.Наранзаяа гэх эмэгтэйг хүчирхийлсэн хэргээр шалгаж байгаа ба  түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна. Шүүхээр Д.Гантулгыг буруутай гэж үзвэл 5 хүртэлх жилийн хорих ял оноох ажээ.52

 Б.ЦОГ

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *