хайх үгээ бичих

Гэмт хэрэг

ЦЕГ: Баярын өдрүүдэд харуул хамгаалалтаа чангатгахыг анхааруулав

Түгээх
Үндэсний их баяр наадмаар цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Цагдаагийн байгууллагаас баяр наадмаар ажиллах бэлтгэлийг бүрэн хангаад байгаагаа өнөөдөр мэдээллээ.
Баярын өдрүүдээр болон залгаад үргэлжлэх амралтын үеэр байгууллага, аж ахуйн нэгжүүд харуул хамгаалалтаа чангатгахыг онцлон анхааруулав. Наадмын үеэр хулгайн гэмт хэрэг ихэсдэг тул орон сууц, халаасны хулгайгаас сэрэмжтэй байхыг иргэдэд сануулж байна. Хяналтын камераар хянах хяналтыг сайн бэлдсэн ч гэлээ иргэдийг сонор сэрэмжээ дээшлүүлэхийг сануулав. Мөн наадмын үеэр бороотой, нартай байх цаг агаарын урьдчилсан мэдээ гарсан учраас үер уснаас ч сэргийлэхийн сацуу иргэд согтуурсан үедээ гол руу очихгүй байх, хүүхдүүдэд тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг онцгойлон анхаарууллаа.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *