хайх үгээ бичих

Гэмт хэрэг

Хар тамхины хэргээр шалгагдаж буй өмгөөлөгч Отгонбаяр өөрөө ХАР ТАМХИНЫ хэрэг өмгөөлж байна

Түгээх

Одоогоос 3 жилийн өмнө Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын нэр бүхий 5 хүн хар тамхины хэрэгт холбогдсон байдаг. Ингээд 2017 оны 1-р сарын 11-ний өдөр нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дээрх хэргийг хэлэлцэж Х.Тамир нарт 5-аас 6.5 хүртэлх жилийн хорих ял оноож байв. Гэвч ялтнууд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсанаар хэргийг задлан дахин холбогдогч нар нэмэгдсэнээр мөрдөн байцаалтын ажиллагааг тусгай субъектээр шалгаж, өнөөдрийг хүртэл гадуур байцааж байсан билээ.

Гэтэл дээрх хэрэг шалгагдаж байх явцад Х.Тамир, Б.Амарбаясгалан нар нь тэдний өмгөөлөгч болох Отгонбаяр гэгчтэй хамт дахин хар тамхи хэрэглэж байхдаа баригдаж улмаар шинээр хэрэг үүсгэсэн байдаг. Өнөөдрийн байдлаар дээрх хэргийн мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байгаа ба сэжигтнүүдийг гадуур байцааж байна.

Х.Тамир нартай хамт хар тамхи хэрэглэсэн өмгөөлөгч Отгонбаяр нь өөрөө сэжигтэн хэдий ч  хар тамхины хууль бус хэрэглээтэй холбоотой 6-7 хэрэг дээр өмгөөллийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж буй гэх мэдээлэл бий.

Б.ЦОГ

 

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *