хайх үгээ бичих

Гэмт хэрэг

SOS: Мобайл банк ашиглан залилан хийдэг этгээдүүдийг баривчиллаа

Түгээх

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг томоохон худалдааны төвүүд, хүнсний дэлгүүрүүдээр явж худалдан авалт хийсэн төлбөрөө гар утасны мобайл банкаар шилжүүлсэн хэмээн хуурамч гүйлгээний мессеж үзүүлэн иргэдийг залилах гэмт хэрэг үйлдэж байсан этгээдийг баривчилжээ. Уг этгээд нь Улаанбаатар хотын харьяат 28 настай “Л”, 26 настай “Л” нарын бүлэг этгээд байсан бөгөөд тэднийг эрэн сурвалжилж олж тогтоон саатуулан шалгаж байна.

Худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллага, иргэд цаашид энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжээ дээшлүүлж МОБАЙЛ банкаар гүйлгээ хийсэн тохиолдолд гүйлгээ хийгдсэн эсэхийг сайтар шалгаж, өөрийн дансны мэдээлэлтэйгээ тулгаж байх шаардлагатай байгаа Цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *