хайх үгээ бичих

Онцлох мэдээ Улс төр

АЖЛЫН ХЭСЭГ: Оюутолгойгоос татварын зөрчил илэрлээ

Түгээх
УИХ-ын даргын захирамжаар хаврын чуулганы эхэнд Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Улмаар ажлын хэсгийн бүрэлдэхүүн тэлэгдэж, 14 гишүүнээс гадна бусад  улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг багтаасан юм.
Ажлын хэсэг гурван сарын хугацаанд таван дэд ажлын хэсэгт хуваагдан, яамдын ТНБД нараар ахлуулж, холбогдох мэдээллийг цуглуулан ажилласан юм. Ингэснээр сарын 23-ны өдөрт багтаан дүгнэлтээ гаргасан байна. Энэ талаар өнөөдөр ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, Н.Амарзаяа, А.Ундраа нарын гишүүд мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва “Ажлын хэсгийн гишүүд Оюутолгойн удирдлагуудтай уулзаж, шаардлагатай материалыг гаргаж өгөх хүсэлт тавьсан. Ажлын хэсгийн хуралдаанаар ЗГХЭГ, Оюутолгой компанийн удирдлагаас Оюутолгой төсөлтэй холбоотой мэдээллийг сонссон. Ажлын хэсэг Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах юм. Дэд ажлын хэсгүүдээс 1500 гаруй материал судалгааны материал авсан. Эдгээр материалыг судалж нэгдсэн дүгнэлт гаргаж, УИХ-д өргөн мэдүүлнэ.
Ажлын хэсэг ойрын хугацаанд дүгнэлтээ гаргах ч гурван асуудал хүлээгдээд байна. Нэгт, АТГ-т шалгуулж байгаа хэргийн талаар материал авъя гэсэн боловч шалгалт хийж хараахан дуусаагүй байна гэсэн. Хоёрт, аудитаас хийсэн шалгалтын дүнтэй танилцах ёстой боловч шалгалт нь дуусаагүй байгаа. Гуравт, Засгийн газар шалгалт хийгээд шалгалтын материал бэлэн гэсэн. 10 хоногийн өмнө хүсэлтээ өгсөн. Одоогоор хараахан ирээгүй байна. Энэ гурван материалыг авч байж ажлын хэсэг дүгнэлтээ гаргана гээд хүлээлттэй байна. Гурван сарын хугацаанд энэ том гэрээг шалгах амаргүй юм байна. Өнөөдөр би Эдийн засгийн байнгын хороон дээр чуулганыг энэ долоо хоногт завсарлуулахгүй. Болж өгвөл ганц хоёр долоо хоног сунгах, эс бол ээлжит бус чуулган хуралдуулах санал тавьсан” гэж тодотгсон юм.
Мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.
-Татварын акт дээр маргаан үүсээд байгаа. Татварын тал дээр ажлын хэсэг эхний ээлжинд өгсөн дүгнэлт байна уу?
-Ажлын хэсгийн шалгалтаар татварын зөрчилтэй гарсан. 155 сая ам.долларын татварын акт тавьсан. Энэ байтугай дүн байгаа учраас нийт дүнгээ гаргаж байгаад эцсийн дүгнэлтээ хэлсэн нь зөв байх. Ямар ч байсан Оюутолгой татвараа төлөх ёстой гэсэн дүгнэлт гаргах байх.
-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан. Тус хуулийг Оюутолгойд зориулсан гэсэн шүүмжлэл байна. Энэ хуулийн төслийн талаар та бүхэнд ямар мэдээлэл байна вэ?
-2006-2015 он хүртэл судалгаа хийхэд цагаан сар, шинэ жил, наадмын өмнө 200-аад хуульд өөрчлөлт оруулсан. Ашиг сонирхлын зөрчилтэй. Оюутолгойн гэрээг л гэхэд 2009.07.16-нд баталж байсан. Гэх мэт татварын хууль, ашигт малтмалтай холбоотой хуулийг чуулган завсарлахын өмнө баталж байна. Өчигдөр бүлгийн хурал дээр томоохон аж ахуйн нэгжүүдээс авдаг 20 хувийн татварыг хэвээр нь үлдэж байгаа гэсэн. Ийм чухал хуулиудыг энэ удаагийн чуулганаар яаралтай хэлэлцэж болохгүй гэж бодож байгаа.
-Ажлын хэсгийн шалгалтын үеэр хөрөнгө оруулагч тал ямар байр суурь илэрхийлж байсан бэ?
-Шинэ ирсэн удирдлагатай их сайн ярилцсан. Шинэ захирал нь цахилгаан станцыг хамгийн түрүүнд хийх ёстой ажил гэж бидний саналыг хүлээж авсан. Дэлхийн хамгийн том нүүрсний орд нь өмнийн говийн нутагт нь байна. Цахилгааны хамгийн чухал хэрэглэгч нь Оюутолгой байна. Та нар яагаад цахилгаан станцаа барихгүй байгаа юм бэ гэхэд тэд барих сонирхолтой хөрөнгөө босгосон гэж ярьж байналээ. Засгийн газар хаана барих вэ гэдгээ яаралтай шийдэх хэрэгтэй. Гаднаас өндөр үнэтэй эрчим хүч авмааргүй байна гэдгээ хэлсэн.
-ТУЗ-ийн гишүүдийн асуудлыг ярих уу. Нэг гишүүн нь чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн ч одоо болтол шийдээгүй байна?
-ТУЗ-ийн гишүүдийн талаар ажлын хэсэгт маш их асуулт ирж байгаа. Ямар хэмжээний цалин авдаг, монголын талд ашигтай ямар ажил хийдэг байсан бэ гэдгийг судалж байгаа. Засгийн газарт бүхэл бүтэн аппарат ажиллаж байгаа учраас бид эндээс чиглэл өгөөд байх шаардлагагүй. Ажлын хэсгээс томоохон санал дүгнэлт, чиглэл гаргана. Эдийн засгийн байнгын хороо, УИХ-аар хэлэлцэх байх.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *