хайх үгээ бичих

Гэмт хэрэг

Дүрэм зөрчсөн этгээдийн ЖОЛООДОХ ЭРХИЙГ хаслаа

Түгээх

Олон нийтийн сүлжээнд дүрэм зөрчсөн үйлдэлд нь хууль ёсны шаардлага тавьсан Замын цагдаагийн алба хаагчийг үг хэлээр доромжилж, улмаар шаардлагыг хүлээж авахгүй хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн автомашины жолоочийн бичлэг цацагдсан. Зөрчил гаргасан иргэнийг Замын цагдаагийн алба хаагчид шуурхай олж тогтоон, шалгалтын ажиллагааг явуулж эхэлжээ.

Уг иргэнийг цагдаагийн биед халдсан үндэслэлээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Үргэлжилсэн цагаан шугам давж, урсгал сөрсөн зөрчил гаргасан, төрийн албан хаагчийг доромжилсон энэхүү жолоочид оногдуулсан шийтгэлийг өнөөдөр олон нийтэд ил тод мэдээлнэ гэж ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм.

Дөнгөж сая замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч Б-гийн жолоодох эрхийг хасч, торгуулийн арга хэмжээ авсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 14.7.30 зүйл “3амын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч урсгал сөрсөн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж, тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу хариуцлага тооцжээ. Харин цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй үйлдэлд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна гэв.

1 Сэтгэгдэл

  1. Batbold 2018-06-27 10:18

    Хүүхэд нь зайсангийн тэнд авто осолд орчихсон яарч явсан нэг аав л байсан байна. Хуулий биелүүлсэн цагдаа дараа нь эрхээ хасуулсан иргэн. энэ мэдэллийг ингэж буруу ташаа шуугиулах хэрэггүй л байхгүй юу. Дүрэм зөрчсөн эрх хасан тухай мэдээллэж болж багаа юм бол иргэний талаарх яагаад гэдэг т бас асуудал дэвшүүлж хариуот олж дэлгэрэнгүй мэдээ бич.

    Reply

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *