хайх үгээ бичих

Эрэн сурвалжлах

SOS: БНСУ-д гэрээгээр ажиллаж байсан 2 монгол иргэн усанд живж амиа алджээ

Түгээх

Өнгөрсөн даваа гаригийн 18:00 цагийн орчимд БНСУ-ын Кёнгбук аймгийн нутаг дэвсгэрт тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан, 30 орчим насны хоёр монгол залуу усанд живж амь насаа алдсан хэрэг гарчээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, залуус согтуу байсан аж. Гэрчүүд мэдээлэхдээ, хоёр монгол залуу сэрүүцэхээр гол дээр очихдоо согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэжээ. Тэднийг голд сэлэхээр ороод алга болсон даруй аврах баг очсон ч гурван цаг гаруй эрэн хайсны эцэст цогцсуудыг нь олсон байна. Усанд живж амь насаа алдсан монгол залуусын цусан дахь согтууруулах ундааны хэмжээ 0.106% байсан нь хэт согтуу байхдаа голд сэлэхээр орсныг илтгэж байна гэж мэдээлжээ.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *