хайх үгээ бичих

Эрэн сурвалжлах

БАЯН-ӨЛГИЙ: Сураггүй болсон 3 иргэний нэгнийх нь цогцос олджээ

Түгээх

Зургадугаар сарын 24-ний өдрийн 21:51 цагт Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газарт тус аймгийн Өлгий сумын Хөх хад багийн “Найрамдал-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 5  км-т/ тус сумын харьяат иргэн Г /23 настай, эмэгтэй/, А /13 настай, эмэгтэй/, Ж /10 настай, эрэгтэй/ нар сураггүй болсон тухай дуудлага иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, ар гэрийн 28 хүн, нийт 41 хүн, 14 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж буй бөгөөд өчигдөр Бугат сумын гуравдугаар багийн “Фермийн-Үзүүр” гэдэг газар “Ховд” голын уснаас иргэн 23 настай Г гэх эмэгтэйн цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн аж. Одоо 13 настай охин болон 10 настай хүүг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *