хайх үгээ бичих

Нийгэм

Х.Баянмөнх: Хэн дуртай нь бөхийг дуудаж ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭ авч болохгүй

Түгээх

Дархан аварга Х.Баянмөнх допингийн асуудлаар АТГ-т хандаад байсан ба өнөөдөр АТГ-т байцаалт өглөө. Тэрбээр байцаалт өгснийхөө дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

Үндэсний баяр наадмын комиссоос допинг хэрэглэсэн бөхчүүдийг наадмаар барилдуулахгүй гэх шийдвэр гаргасан байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Барилдуулахгүй байх шийдвэр гаргаж болно. Гэхдээ хяналттай, баталгаатай баримтад үндэслэн энэхүү шийдвэрийг гаргах ёстой. Хуулийн ганц л заалт бий. Баяр наадмын тухай хуульд тав давсан 16 бөхөөс допингийн шинжилгээ авна гэж заасан байдаг. Өнгөрсөн жил тав давсан 16 бөхөөс допингийн шинжилгээ авахад илрээгүй. Түүнээс хэн дуртай нь дуртай цагтаа бөхийг дуудаад допингийн шинжилгээ авч болохгүй. Бат-Орших, Даш нарын барилдах эрхийг шүүхээс сэргээсэн. Гэтэл тэр хүмүүсийг барилдуулахгүй гэж байна. Шүүхийн шийдвэрээс давсан эрх мэдлийг эдлээд байна шүү дээ.

Бөхийн салбар хоорондын хуралдаан дахин хуралдсан уу. Ойлголцол ямар түвшинд байгаа вэ?

-Үндэсний их баяр наадмын комисст хоёр холбооны алинаас нь ч төлөөлөл оруулаагүй. Хууль зүйн яамны ТНБД Т.Баясгалан “Би наадмаа хийнэ” гэж хэлсэн. Цагдаагийн хүчээр хийх гэж байгаа юм байлгүй. Тэгэхээр тэр хүн оноолтоо хийж, цолоо дуудах гэх мэт бүхий л ажлаа хийх юм байлгүй. Тэр хүн хууль бус холбооны хүмүүстэй холбоотой. Тэгэхээр тэд нараасаа зөвлөгөө аваад хийх байх.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *