хайх үгээ бичих

Нийгэм

SOS: Хархтай таарвал Зоонозын өвчин судлалын төвд хандана уу

Түгээх

Сүүлийн үед хархтай холбогдолтой дуудлага ихсэх төлөвтэй байгаа гэв. Харх нь ямар ч орчны нөхцөлд дасан зохицож, өсөж, үржих нь хурдан байдаг. Дэлхийд одоогоор 64 зүйл харх бүртгэгдсэн байдаг аж.

Манай улсын хот суурин газарт хархны тархалт байхгүй ч бор болон хар харх хилийн боомтуудаар дамжин урд, хойд хөршөөс орж ирсэн тохиолдол цөөнгүй бүртгэгддэг байна. Мөн биологи, анагаах ухааны чиглэлээр лабораторийн нөхцөлд цагаан хархыг өсгөж үржүүлдэг. Харх нь орчны бохирдлоос үүдэн хогийн цэг, барилга байгууламж, орон сууцны подволь, бохирын хоолой зэрэгт орогнож, бүх төрлийн хоол хүнсний үлдэгдлээр хооллодог. Иймд, иргэд үхсэн болон амьд хархтай таарвал мэргэжлийн байгууллагад шуурхай мэдээлэхийг зөвлөж байна.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *