хайх үгээ бичих

Дэлхийн мэдээ

ШРИ ЛАНКА: Шашны ёслолын үеэр 20 гаруй хүн түлэгдэж эмнэлэгт хүргэгджээ

Түгээх
Шри Ланка улсын зүүн хэсэгт оршдог Баттикалоа хот дахь Хиндү сүмд болсон шашны арга хэмжээний үеэр гал эргэлдүүлэн бүжиглэдэг жүжигчин анхаарал болгоомжгүйн улмаас осол гаргаж 20 гаруй хүн түлэгдэж гэмтсэн тухай  “Синьхуа” агентлаг мэдээлжээ. Цагдаагийн ажилтны мэдэгдсэнээр, галт бөмбөгүүд ачсан машин жолоодож явсан жүжигчин сэрэмж алдсанаас осол гаргаж, шашны арга хэмжээг үзэн сонирхож байсан хүмүүс рүү дайран орсон ажээ. Түлэгдэж гэмтсэн хүмүүсийг яаралтай эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэдний дунд хүүхдүүд хийгээд маш хүнд түлэгдэлттэй хүмүүс ч байсан гэнэ. Сонирхуулахад, Шри Ланка улсад шашин, соёлын арга хэмжээний үеэр гал эргэлдүүлэн бүжиглэх үзүүлбэр нь уламжлал болон тогтсон байдаг ажээ.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *