хайх үгээ бичих

Гэмт хэрэг

Буудалд амиа алдсан 13 настай настай охины хэргийг ШҮҮХ ХУРАЛ болно

Түгээх

Өнгөрөгч 2017 оны наймдугаар сарын 22- 23-нд шилжих шөнө, нийслэлийн Баянзүрх дүүргийн 21-р хороонд байрлах “Очир” төвийн зочид буудлын өрөөнд 13 настай охин амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Уг хэрэгт Д.Жавхлан, М.Амарболд нарыг сэжигтнээр татан шалгаж байсан ба хэргийн анхны шүүх хурал товлогдоод байна.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд энэ сарын 29-ны 09.00 цагт Д.Жавхлан, М.Амарболд нарын шүүх хурал болох юм байна. Талийгаач охины аав фэйсбүүк хуудастаа “Энэхүү шүүх хуралд хэвлэл мэдээллийнхэн, найз нөхөд, миний Монголын сайхан сэтгэлт аав, ээжүүд ирж надад сэтгэлийн дэм хань болж туслалцаа үзүүлэхийг хүсэмжлэн гуйж байна. Холбоо барих утас: 80828302,95876475” хэмээжээ.

Хэргийг эргэн сануулбал, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо “Очир” төвийн зочид буудлын 304 тоотод 13 настай “М” нас барсан байсныг 2017 оны наймдугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн дөрөв дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, Нийслэлийн цагдаагийн газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж байсан юм. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр талийгаач нь архины цочмог хордлогын улмаас нас барсан болох нь тогтоогдсон ба Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд оршин суугч Ж, А нар нь хохирогч М-ыг архиар шахаж улмаар согтоон, биеэ хамгаалах чадваргүй байхад нь хүчирхийлсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр тэднийг цагдан хориод байсан.

Б.ЦОГ

 

 

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *