хайх үгээ бичих

Нийгэм

Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн нөхөн сэргээх үйлчилгээний зардлыг төр даана

Түгээх

Хамгийн өндөр эрсдэлтэй нөхцөлд амьдарч буй 7000-9000 хүүхдийг төрөөс “Хүүхэд хамгааллын даатгал”-д хамруулахаар болжээ.

“Хүүхэд хамгааллын даатгал”-ын үйлчилгээнд хамрагдсанаар гэнэтийн ослын болон үл хайхрах хүчирхийлэлд өртсөн зэрэг эрсдэл тохиолдсон үед нөхөн сэргээх үйлчилгээний зардлыг даатгалын байгууллага нөхөн төлөх юм байна.

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар 2017 онд 187 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн. Монгол Улсад гарч байгаа хоёр хүчингийн хэргийн нэг нь хүүхдийн эсрэг үйлдэгдэж байна. Хүчирхийлэлд өртсөн, ор сураггүй алга болсон хүүхдүүдийг эрэн хайх, эмчилгээ, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ, аюулгүй байдлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг нь сэргээх, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, зэрэгт зарцуулах болно.

Ийм нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүддээ 1504 хэсгийн ахлагч, 1613 багийн засаг дарга нараар судалгаа хийлгэж, үндэсний хэмжээнд хамгийн эрсдэлт нөхцөлд байгаа 7000-9000 хүүхдийг энэ даатгалд хамруулна” гэлээ.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *