хайх үгээ бичих

Онцлох мэдээ Эрэн сурвалжлах

ХЭРГИЙН ГАЗАР: Бага насны хүүхэд ЦАХИЛГААНД цохиулж амиа алджээ

Түгээх

Өнөөдөр буюу 6-р сарын 25-ны оройн 20:00 цагийн орчимд бага насны хүүхэд цахилгаанд цохиулсны улмаас нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг эмийн сангийн төмөр хаалганд цахилгааны гүйдэл дамжсан байсныг, 7 настай хүүхэд мэдэлгүй хүрснээс 380-ын гүйдэлд цохиулан газар дээрээ амьсгал хураажээ.

Улмаар нас барсан хүүхдийн цогцосыг шүүх эмнэлэгт шилжүүлсэн ба манай сурвалжлагчийг  очих үед Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хэргийн газрын үзлэгээ үргэлжлүүлж байсан юм.

Ослын шалтгааныг тодруулахад “Одоогоор шинжээчийн бүрэлдэхүүн хэргийн газарт ажиллаж байна. Тиймээс яг одоо тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Маргааш албан ёсны дүгнэлтийг холбогдох газраас танилцуулах байх” гэлээ.

Б.ЦОГ

ЗУРАГ: Хэргийн газарт 21:00 цаг 

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *